Зургадугаар сарын 1-нд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Гэвч цар тахалтай холбоотойгоор улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх чиглэлийг аймаг, нийслэлийн засаг дарга нарт өгсөн байна. Тодруулбал, энэ өдөр олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахгүй байх чигэллийг аймаг нийслэлийн засаг дарга нарт хүргүүлж, зөвлөмж хүргүүлжээ.