Монгол улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 7,102 хүнээс PCR шинжилгээ авахад 1,143 тохиолдол бүртгэгдлээ. Вакцинд хамрагдаагүй хэсгийнхэнд өвчлөл чиглэх нөхцөл байдал үүссэн. Тодруулбал, вакцин хийлгээгүй 18-34 насныхан хүрсэн иргэд болон 0-17 насныханд өвчлөл тохиолдож байгаа тул өөрийгөө болон хүүхдээ хамгаалахын тулд вакциндаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллыг дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байна.
Улаанбаатар хотод 1,052 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдол нийслэлийн 150 гаруй хороо, албан байгууллага, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон хөдөө орон нутаг руу зорчихоор сайн дураар шинжилгээ өгсөн иргэдийн дундаас илэрч байгаа юм.
Орон нутагт 91 тохиолдол илэрсэн байна
Өнгөрсөн хоногт гурван иргэн коронавируст халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаад КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.
Сүүлийн 24 цагт 685 хүнд эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан байна. Түүнчлэн коронавируст халдварын улмаас 4,727 иргэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 2487
- хүндэвтэр 1665
- хүнд 462
- маш хүнд 122 хүн байна.
2021 оны зургадугаар сарын 2-ны өдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын нийт тоо 60,372 боллоо. Үүнээс 51,448 нь эдгэрчээ.