Н.Түвшинбаяр ажлаа өгөхөөс татгалзаж, МҮОХ-ны тамгаа авч зугтсан талаар мэдээллээ.
Энэ талаар МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэлэхдээ: Тэрбээр “МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг ажлаас нь түдгэлзүүлсэн. Олон улсын олимпын хорооноос “Танай олимпын хорооны Ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдсэн байна. Танай байгууллага ямар ёс зүйн хариуцлага тооцсон бэ” гэх утга бүхий албан бичиг удаа дараа ирүүлсэн. Тавдугаар сарын 27-нд Н.Түвшинбаяр дарга ажил дээрээ ирсэн. Ингэхдээ Олон улсын олимпын хороо руу “Ажлаа хийх хүсэлтэй байна” гэх захидлыг илгээсэн. Олон Улсын олимпын хорооноос ёс зүйн хариуцлага тооц гэж хэлсний дагуу манай хорооны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ажлаас нь түдгэлзүүлэхээр болсон. Гэтэл хурал болж байх үеэр МҮОХ-ны тамга, тэмдгийг авч явсан байна. Тамгаа авчирж өгөөд, ажлаа албан ёсоор хүлээлгэн өгнө гэж найдаж байна. Хэрэв энэ маргаан удаан үргэлжилбэл манай улсын тамирчид өөрийн улсын далбааг мандуулж чадахгүй, цагаан тугтай олимпд оролцох эрсдэл үүсэж болзошгүй” гэлээ. Хэрэв цагаан туган дор Олимпд оролцвол Тамирчдын сэтгэл зүйд хүндээр нөлөөлөх талаар онцолжээ.