Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 9-нд болно. МҮОНРТ сонгуулийн мэтгэлцээнийг 6 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Энэхүү мэтгэлцээний үеэр нэр дэвшигчдээс өөрийн сонирхсон сэдвээр асуулт асуух боломжтой юм байна. Асуултыг 6 дугаар сарын 5-ны өдрийн 13:00 цаг хүртэл онлайнаар болон утсаар хүлээн авах аж.
Үйл явцыг шууд дамжуулах бөгөөд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлэх ажил болон бусад сэдвээр бодлогын мэтгэлцээн хийх аж.
Мэтгэлцээн нь нэр дэвшигчдэд байр сууриа илэрхийлж, давуу талаа харуулах боломж олгодог. Хэн нь Ерөнхийлөгчийн албан тушаалд илүү тохирохыг болон сонгогчдод харьцуулалт хийхэд дөхөм болгодог. Мэтгэлцээнээр нэр дэвшигчийн улс төрийн итгэл үнэмшлээс гадна өрсөлдөгчийн дайралтад үзүүлж буй сэтгэл хөдлөл, шууд асуултад хэрхэн хариулж буйг ч харах боломжтой байдаг билээ.