Улаанбаатар хотод дархлаажуулалтын явуулын тав, суурин 42 цэг ажиллана.
Эдгээр цэгт 98 багийн 541 эмч, ажилтан ажиллаж, 13,885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1,039, II тунд 13,133, нийт 14,172 иргэнийг дархлаажуулсан байна. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш хугацаанд нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.9 хувь буюу 952,006 нь I тунд, 79.7 хувь буюу 759,407 нь II тунд хамрагдлаа.