Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулдаг уламжлалтай.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид хүртээх юм. Харин нийслэлийн 9 дүүргийн 4224 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр болж өнгөрлөө.