Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 4 давхарт ShareCenter нээгдлээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Аж ахуй нэгжүүдийн хандиваар уг газрыг шинээр засварлан тохижуулж орчин үеийн интериор, шийдэл бүхий залуусын Start-Up, бичил бизнесийг дэмжих төв болгожээ.
Одоогийн байдлаар 20-30 хүн нэг дор сууж ажиллах боломжтой. Өндөр хурдны интернет, техник тоног төхөөрөмж, тохилог орчин гээд залуучуудад хэрэгтэй бүхий л зүйлс байдаг аж.
ShareCenter болохоос өмнө тус газрын 70 гаруй хувь ашиглалтаас гарсан. Харин 30 хувьд нь төрийн алба хаагчдын оффис хэлбэрээр ашигладаг байжээ.