Монгол ардын нам "Сахигтун үндэсний хөдөлгөөнөөс" хүргүүлсэн санамж бичигт гарын үсэг зурлаа. Сахигтун үндэсний хөдөлгөөн Иргэдийн шудрага шүүх зэрэг ТББ-ууд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эв нэгдлийн санамж бичигийг 5 сарын 29ны өдөр хүргүүлсэн. МАН-ын зүгээс хүсэлтийг хүлээн авч, тус санамж бичигт тулгуурлан ажиллана гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн МАН-ын зүгээс ТББ-ууд болон жижиг нам эвсэлүүд хамтран ажиллах гэрээг хийсэн юмаа.
Сахигтун үндэсний хөдөлгөөнөөс хүргүүлсэн Санамж бичигт, Ерөнхиийлөгчийн сонгуульд ялсан ч эс ялсан ч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байж аливаа нийгмийн бүлэг хэсгүүдийн, талцал хуваагдлыг таслан зогсоохын төлөө, өөрөөс шалтгаалах бүхнээ зориулна хэмээн тусгажээ. ИШШ ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт: хэлэхдээ Бид хэдийгээр эвлэлдэн нэгдсэн ч гэлээ ард түмний эсрэг хууль бус буруу зүйл хийвэл түүнтэй эвлэрэхгүй иргэдийг өмөөрч шудрага байдлыг тогтоохын төлөө тэмцэнэ гэдгээ хэллээ.
МАН-ын зүгээс гаргасан хамтран ажиллах санамж бичгийн зорилго нь, иргэд хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих ядуурлыг бууруулах, цалин тэтгэврийг нэмэх, шударга бус байдлыг халах, авилга хүнд суртал, нийгмийн нөхцөл байдлыг өөрчлөн шинэчлэх үйл ажиллагаанд хамтран ажиллахад оршино хэмээжээ.