Монгол улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1,177 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 66,443 болж нэмэгдлээ. Халдварын тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд 867 нь Улаанбаатарт 310 нь орон нутагт бүртгэгджээ.
Халдварын улмаас хоёр хүн/63 настай эмэгтэй, 34 настай эрэгтэй/ нас барсан байна.
Орон нутаг дахь халдварын тоо эрс нэмэгдэж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан хэллээ.
Сүүлийн 24 цагт 300 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54,081 боллоо.
Халдварын улмаас 6,253 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 3,740
- Хүндэвтэр - 1,868
- Хүнд - 515
- Маш хүнд - 130 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 5,773 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.