АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭСНЭЭР АЖИЛЧДАА 100 ХАМГААЛАХ БОЛОМЖТОЙ.
Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн 53,1 хувь нь тоосонцроос хамааралтай өвчлөл байна. Насанд хүрсэн хүн ажлын байран дээрээ амьдралынхаа гуравны нэгийг өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Тийм учраас ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл бол ажилтны эрүүл мэнд, ажиллах чадварт нь сөрөг нөлөө үзүүлэхээргүй байх ёстой юм. Гэвч Монгол Улсад мэргэжлээс шалтгаалах өвчлөлд жил дунджаар 2000 гаруй хүнд өвчилдөг байна. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн нөхцөл үнэлгээг хийлгэж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллавал энэ тоог багасгах бүрэн боломжтой гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.
Мэргэжлийн өвчин судлалын статистик судалгаагаар мэргэжлээс шалтгаалах өвчлөлт 2020 онд 2961 тохиолдол бүртгэгджээ. Үүний 79,6 хувийг эрэгтэйчүүд эд эзэлж байна. Мэргэжлээс шалтгаалан өвчлөлийн 53,1 хувь нь тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл бүртгэгдэж байна. Ажлын байрны нөхцөлийг хэвийн болон хэвийн бус гэж хоёр ангилдаг. Хэвийн бус ажлын байрны нөхцөл гэдэг нь үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлсийг арилгах боломжгүй стандарт хэм хэмжээнээс давсан нөхцөлийг хэлдэг байна. Хөгжиж буй орнуудын хувьд ажлын байрын хэвийн бус нөхцөлийг арилгасан байдаг. Харин манай орны хувьд төдийлөн арилгаагүй байдаг учир үүнийг нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 онд батлагдсан тушаалаар зохицуулдаг байна.
Мэргэжлээс шалтгаалах өвчлөл нь ажлын байрны эрүүл ахуйн байдал алдагдсаны улмаас удаан хугацааны дараа илэрдэг өвчлөл юм. Мөн ажлын байрны аюулгүй ажиллагаа алдагдсанаас үүдэн үйлдвэрлэлийн осол гэмтэл гардаг. Мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс ажилтныг 100 хувь хамгаалах боломжтой. ингэхийн тулд аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэж байх шаардлагатай юм.