Эль Сальвадорийн ерөнхийлөгч Найиб Букеле улс орноо биткойны хэрэглээгээр дэлхийн хэмжээнд тэргүүлэхийг хүсч байна. Ерөнхийлөгч Букеле бямба гаригт Маяамид болсон “Bitcoin 2021” чуулганд оролцогчдод энэ талаар ярьсан яриагаа бичлэг болгон явуулсан байна. Тэрээр Сальвадор улсад bitcoin-ийг бэлэн мөнгөний хүлээн зөвшөөрөгдөх хэлбэр болгон, АНУ-ын доллартай нэгтгэх замыг нээх төлбөрийн програм Strike-тай хамтран ажиллахаа мэдэгдэв.
"Ирэх долоо хоногт би bitcoin-ийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгох хуулийн төслийг конгресст илгээх болно" гэж Букеле чуулганд явуулсан бичлэгтээ хэлсэн байна. Илтгэлд CNBC-ийн мэдээлснээр Strike нь "bitcoin технологийг ашиглан улс орны орчин үеийн санхүүгийн дэд бүтцийг бий болгоход" туслах болно гэдгийг тэмдэглэжээ. Энэхүү алхам нь тун энгийн нэгэн шалтгаанаар анхаарал татаж байна: Букеле нь Сальвадор улсыг bitcoin-ийг бэлэн мөнгөтэй яг адилаар төлбөр тооцоо хийдэг дэлхийн хамгийн анхны улс болгож байна. Криптовалютын янз бүрийн хэлбэрийг төлбөр тооцоо хэлбэрээр хүлээн авдаг хувийн хэвшлийн зах зээл олон байдаг боловч энэ нь нэг ч оронд үндэсний хэмжээнд хараахан хүлээн зөвшөөрөгдөөгүй байна. Strike компанийг үндэслэгч Жак Маллерс хэлэхдээ "Биткойны дуу дэлхий даяар түглээ" гэж тэмдэглэжээ. Тэрээр мөн "bitcoin-ийг эзэмшиж байгаа нь хөгжиж буй эдийн засгийг валютын инфляцийн болзошгүй цочролоос хамгаалах боломжийг олгодог" гэсэн байна.