Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш Улаанбаатар хотын цагаар 07.00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэлж, 22:00 цагт дуусна. Иргэд санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ очихын зэрэгцээ амны хаалтаа заавал зүүж, хүн хоорондын зай барих ёстой. Улмаар санал авах байр руу ороход биеийн халуунаа хэмжүүлж, иргэний бүртгэлийн ажилтанд хурууны хээгээрээ мэдээллийг шалгуулж, хэсгийн хорооноос олгосон нэг удаагийн бээлий өмсөж саналаа өгнө. Үүний дараа санал өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийх юм. Сонгогчдоос дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг нэмэлт бичиг баримт шаардахгүй.
Түүнчлэн иргэд election.burtgel.gov.mn хаягаар орж, регистрийн дугаараа оруулаад санал авах байрны мэдээллийг авч болно.