Тэрбумтан Билл Гейтсийн цөмийн реакторын дэвшилтэт компани болох TerraPower LLC ба PacifiCorp (PPWLO.PK) Вайоминг/Wyoming/ мужийг сонгож, Натриум реакторын анхны төслийг ашиглалтаас гарч буй нүүрсний үйлдвэр дээр эхлүүлэхээр болсон гэж мужийн захирагч мэдэгдэв.
15 орчим жилийн өмнө Гейтсийн үүсгэн байгуулсан TerraPower болон Уоррен Баффет-ийн Berkshire Hathaway (BRKa.N) компанийн эзэмшдэг PacifiCorp эрчим хүчний компаниудын мэдэгдсэнээр Натриум реакторын үзүүлэх үйлдвэрийг энэ оны сүүлчээр ашиглалтанд оруулах төлөвтэй байна. Уламжлалт реакторуудаас өөр түлшээр ажилладаг жижиг дэвшилтэт реакторуудыг улс орнууд цаг уурын өөрчлөлтөд хүргэдэг утааг бууруулахад ашиглаж салхи, нар гэх мэт тогтмол бус, тасалдсан эрчим хүчний эх үүсвэрийг нөхөж чадахаас гадна маш чухал, нүүрс төрөгчгүй технологи гэж үздэг. Вайоминг мужийн амбан захирагч Марк Гордон "Энэ бол нүүрстөрөгчийг саармагжуулах хамгийн хурдан бөгөөд тодорхой арга зам юм" гэж хэлжээ.
Америкийн Нэгдсэн улсын нүүрс олборлодог хамгийн том муж бол Вайоминг бөгөөд хотын захирагч мөн "Цөмийн эрчим хүч бол хамгийн их ашигтай, үр дүнтэй эрчим хүчний стратегийн нэг хэсэг болох нь дамжиггүй" хэмээсэн байна. Төсөлд 345 мегаваттын натри хөргөлттэй, хурдан хайлсан давсанд суурилсан эрчим хүчний реакторыг багтаасан бөгөөд эрчим хүчний хамгийн их эрэлттэй үед системийн эрчим хүчийг 500 МВт хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм. ТерраПауэр өнгөрсөн жил станцуудын өртөг ойролцоогоор нэг тэрбум доллар болно гэж мэдэгдэж байсан. Өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Эрчим хүчний яамнаас TerraPower-т Натриум технологийг сайжруулах зорилгоор эхний ээлжинд 80 сая долларын санхүүжилт олгосон бөгөөд тус газар конгрессын санхүүжилтийг харгалзан ойрын жилүүдэд нэмэлт санхүүжилт хийхээр болжээ. TerraPower-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Крис Левескийн хэлснээр станцуудыг барихад ойролцоогоор долоон жил шаардагдана. Тэрбээр сэтгүүлчдэд "2030-аад оноос эхлэн дэлхийд ийм цэвэр эрчим хүч хэрэгтэй байна" гэжээ.