Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Ерөнхий сайд нийслэл хотод ажилласантай холбогдуулан холбогдох сайд нарт дараах үүрэг чиглэлийг өгчээ.
- Түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарцууд барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх,
- Сэлбэ голын дагуух тохижилт, урсацыг нэмэгдүүлэх, хөв цөөрөм, Бэлх, Сэлхийн үерийн хамгаалалтын далан байгуулах хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгах,
- Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх санал боловсруулан танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг, чиглэл болголоо.