Уэльсийн гүнж Диана буюу Диана Францэс нь Уэльсийн Ханхүү Чарльзын анхны эхнэр болж ордны гэр бүлийн нэг гишүүн болсон бөгөөд тэд 1981 оны 6-р сарын 29-ний өдөр гэрлэжээ. Британийн хааны гэр бүлийн хувьд огт гадны хүн байгаагүй бөгөөд, Хатан хаан хоёрдугаар Елизабетийн эзэмшил нутагт байдаг паркийн байшинг түүний гэр бүл түрээсэлдэг байжээ. Хүүхэд байхдаа Ханхүү Эдвард болон ханхүү Андрев нартай тоглодог байжээ. Диана гүнжийн хуримын даашинзыг үзэсгэлэнд толилуулжээ. Энэхүү даашинзыг 1981 онд өмсөж байсан бөгөөд Диана гүнжийн хөвгүүд болох Уиллиам, Харри нарт өвлүүлэн үлдээжээ.