Унгарын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй -81 кг, эмэгтэй -63 кг-ын жингийн барилдаанууд явагдах юм. Энэ хоёр жинд манай улсаас Саид Моллаей, Б.Ганхайч нар зодоглоно.
Саид Моллаей эхний тойрогтоо гоц мөргөсөн бол хоёрдугаар тойрогтоо Египетийн Абделрахман Мохамед болон Монтенегрогийн Никола Гусич нарын ялсантай нь барилдах юм.
Б.Ганхайчийн тухайд эхний тойрогтоо Олон улсын жүдо бөхийн холбооны дүрвэгсдийн багаас оролцож буй Муна Дахуктай учраа таараад байна.
Манай улс амжилтаараа есдүгээр байранд жагсаж байна.