Санал авах байрнаас саналын хуудас авч гарах, саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах, бусдад харуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 10 сая төгрөгөөр торгоно. гэсэн заалттай байдаг байна.
Тэгвэл өнөөдөр иргэн Б.Цэцэг Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хороонд очиж санал өгөх үйл явцаа дүрсжүүлж аваад сошиалд тавьжээ. Саналын хуудас гардаж аваад, түүн дээр юу ч бөглөөгүй гэдгээ харуулж, бүхээгт суулгүй шууд санал тоолох машин руу шургуулав. Ингээд иргэдийг ч мөн цагаан сонголт хийвэл үзэл бодолдоо үнэнч байгаагийн нэг хэлбэр гэх утгаар уриалсан байна.