Монгол улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 10000 сорьцод шинжилгээ хийснээс 1460 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 70 482 болж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар.
Шинээр илэрсэн халдварын 955 нь нийслэлд, 505 нь орон нутагт бүртгэгджээ. Сүүлийн өдрүүдэд хөдөө, орон нутгийн халдвар нэмэгдэх хандлагатай байна.
Сүүлийн 24 цагт 412 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 55.569 боллоо.
Сүүлийн 24 цагт 10 хүн эндсэнээр Ковид19-ийн шалтгаант нас баралт 334 боллоо.