Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгийн мэдээллийг СЕХ-ны байранд 15:00 цагаас хийхээр боллоо.
Энэ удаагийн Сонгуулийн ирц 59.24 хувьд хүрсэн нь өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудаас хамгийн бага оролцоотой санал хураалтад тооцогдож байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс У.Хүрэлсүх 822.923, Д.Энхбат 246.955, С.Эрдэнэ 72.800 иргэний саналыг тус тус авсан юм.