Өмнөд Солонгосын BTS хамтлагийн нэрийн багц хоолыг McDonalds түргэн хоолны сүлжээ зах зээлд гаргасан.
Шинэ багцыг тавдугаар сараас эхлэн Дэлхийн улс орнуудад ээлж дараатай нэвтрүүлжээ. Харин өчигдөр буюу Лхагва гарагт Индонез улсын салбаруудаар худалдаалж эхэлсэн юм.
Гэтэл BTS хамтлагийн фэнүүд шинэ багцыг авахаар McDonalds-ын салбаруудыг дүүргэж, ажиллагааг нь хүндрүүлсэн тул өчигдөр Индонезын хэд хэдэн хот дахь нийт 13 салбарыг түр хугацаагаар хаахад хүрчээ.
Нийслэл Жакарта хотод таван салбар хаагдаад байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Хүний бөөгнөрөл ихээр үүсэн коронавирусийн халдвар нэмэгдэхээс болгоомжилсон байна.
BTS багц хоол нь тахианы махан нагет, шарсан төмс, ундаа зэргээс бүрддэг.
Эх сурвалж: AFP