2021 оны зургаадугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт 54 настай, эрэгтэй иргэн Ж, 54 настай, эмэгтэй иргэн О нар Монгол гэрт угаартсан байдалтай нас баржээ.
Шалгалтаар гэрийн өрхийг бүтээж, яндангаа авсан, угаар мэдрэгчийн зай нь дууссан байв. Сүүлийн өдрүүдэд яндангаа авч, өрхөө бүтээсний улмаас иргэд угаартаж нас барах тохиолдол ихсэж байгаа тул яндангаа авахгүй, өрхөө бүтээж унтахгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.