Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “E-Mongolia” ашиглан, төрийн үйлчилгээг цахимаар авч чадахгүй байгаа иргэдэд хүрэх зорилгоор өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 2 хүртэл нийслэлийн бүх хороонд ажиллаж байна.
Тодруулбал, өнөөдөр Хан-Уул дүүргийн 9, 10, 16 хороо, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 7 хорооны иргэд үйлчилгээ авах боломжтой. Харин маргааш Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 8 хороонд ажиллана.
Цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-с иргэд 100 гаруй төрлийн тусгай зөвшөөрөл, татварын 40 гаруй үйлчилгээ, 40 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, 80 орчим төрлийн бичиг баримтын захиалга, 30 гаруй төрлийн халамжийн үйлчилгээ зэрэг зөвшөөрөл, тодорхойлолт, акт, үл хөдлөх хөрөнгө, хөдөлмөр эрхлэлт, харилцаа холбоо, барилга инженерчлэлийн үйл ажиллагаа гэх мэт 527 үйлчилгээг авах боломжтой.