Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 11-ний 22:03 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 270 иргэн ирж, “Тоёоко-Инн” зочид буудалд тусгаарлагджээ.
Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэдийг гэрийн ажиглалтад шижлүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.