УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд олонхийн санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох асуудлыг хэлэлцлээ.
Нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүнээс 12 нь дэмжлээ.
Тангараг өргөх ёслолыг энэ сарын 25-ны өдрийн 11:45 цагт товлосон байна. Тус асуудлыг өнөөдөр 14:00 цагт болох УИХ-ын чуулганаар эцэслэн батлах юм байна.