E3 бол дэлхийн хамгийн том видео тоглоомын салбарын худалдааны арга хэмжээ юм. Олон тооны тоглоом хөгжүүлэгчид, хэвлэн нийтлэгчид, техник хангамж, дагалдах хэрэгслийн үйлдвэрлэгчид удахгүй зах зээлд гарах тоглоом, тоглоомтой холбоотой бараа бүтээгдэхүүнийг зах зээл, худалдаачид болон хэвлэлийн гишүүдэд танилцуулах, сурталчлах зорилгоор E3-ийг зохион байгуулж, танилцуулдаг байна. Тэгвэл энэ жилийн эвентээс бид юу хүлээж болох вэ?
Энэ жил 06.12 – 06.15-ны өдрүүдэд болох уг арга хэмжээнд PlayStation 4-ийн нээлт, Halo 2 болон Киану Ривзын харц нь тоглоомчдын зүрх сэтгэлийг хулгайлж байгаа, Nintendo нь Legend of Zelda: Breath of the Wild киноны үргэлжлэлийн трейлерийг нийтэд дэлгэсэн гэх мэтээс эхлээд гэнэтийн бэлгүүд дүүрэн байх нь. Хэвлэн нийтлэгчид, хөгжүүлэгчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шүтэн бишрэгчид нэг дор уулзаж, үдэшлэг зохиож, ирээдүйн талаар сэтгэл догдлон ярилцаж, хүлээж авдаг газар бол Е3 юм.
Корона вирусын цар тахалын нөлөөгөөр энэ жилийн арга хэмжээ зөвхөн дижиталаар зохиогдох болно. Лос Анжелес хотын Конвеншн төвийн фенүүд, дэлхий даяарх тоглоомчид, олон нийтийг баясгаж, мэдээллийн хэрэгслийг нэг хэсэгтээ л булааж авдаг уг арга хэмжээг энэ жил дижитал хэлбэрээр ч хамаагүй уламжлал ёсоороо зохиогдож байгаад видео тоглоомын зах зээлийнхэн талархан хүлээж авч байгаа ажээ. Дэлгэрэнгүйг https://www.bbc.com/news/newsbeat-57425970 линкээр харна уу.