Их Британийн эдийн засаг 4-р сард 2.3% -иар өссөн нь өнгөрсөн оны 7-р сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт байв. Урт хугацааны хөл хорионы дараа хоёрдогч-хэрэгцээны дэлгүүрүүд нээгдэж, хүмүүс автомашин, болон автомашины тоноглол хэрэгслүүдийг худалдаж авахтай зэрэгцэн худалдан авагчид бусад төрлийн өргөн хэрэглээний бараа таваарт ихээхэн мөнгө зарцуулжээ. Үндэсний статистикийн газар (ONS) -аас хязгаарлалт багассан тул паб, кафе, ресторанд хүмүүс олноор үйлчлүүлэн илүү их мөнгө зарцуулсан байна.
Хэдийгээр эдийн засгийн өсөлт эрчимтэй явагдаж байгаа ч Их Британийн эдийн засаг тахлын өмнөх оргил үеэс 3.7% доогуур хэвээр байгаа ажээ. Гэхдээ канцлер Риши Сунак энэ тоо баримтууд нь "манай эдийн засаг сэргэж эхэлж байгаагийн дохио" гэж мэдэгдэв.