Сонгино хайрхан дүүргийн Захиалагчийн алба ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН газраас гүйцэтгэж буй 10 мянган ,айлын, уламжлалт нүхэн жорлонг шинэчлэх ажил үргэлжлэн, амжилттай хийгдэж байна. Энэхүү ажил нь СХД-ийн 43-р хороонд үнэ төлбөргүйгээр 20 айлд хийгдэж, дуусах шатандаа орсон байна. 43-р хороо нь бусад хороодоос хотын төвтэй залгаа байрладаг учир, хөрсний бохирдлыг нэн даруй шийдэх шаардлагатай гэж үзжээ. Гэр хорооллын нийт айл өрхийн уламжлалт нүхэн жорлонг цогцоор нь шийдэж чадвал хөрсний бохирдлоос бүрэн салах боломжтой.
Схд-ийн захиалагчийн алба нь 2021-2024 оны ажлын хүрээнд хөрсний бохирдолгүй эрүүл цэвэр орчныг, бүтээх зорилт тавин ажиллаж байгаа юм. Иргэд стандартад нийцсэн бие засах газартай болсноор амьдрах орчны ариун цэвэр сайжран бохирдлоос, үүдэлтэй өвчлөлд өртөх эрсдэл, буурах юмаа.. Энэхүү бие засах газрын ,ашиглалтын хугацаа 20 -25 жил байх бөгөөд ,жилдээ 1-2 удаа соруулах шаардлагатай гэж албаныхан мэдээллээ.