Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан "Номын баяр"-ын арга хэмжээний үеэр иргэн болон цагдаагийн алба хаагчдын дунд үүссэн маргааны талаар цахим хуудсаар иргэд ихээхэн шүүмжилэл дагуулсан. Тус хэргийг холбогдох албаны хүмүүс тайлбар өглөө
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг: "Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдсан “Номын баяр”-ын арга хэмжээний үеэр зохих зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан гэх иргэнд зохион байгуулагчдын зүгээс хууль ёсны шаардлага тавихад биелүүлэхээс татгалзаж олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэж маргаан үүсгэж байна гэх дуудлага мэдээллийг 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 18.00 цагт тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирүүлсэн. Сүхбаатарын талбай орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу очиж шалгахад 58 настай, эрэгтэй Т гэгч нь зохион байгуулагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж маргаан үүсгэн газар сууж байсан тул цагдаагийн алба хаагчид гудамж талбай олон нийтийн газар иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлж уг иргэнийг тухайн газраас холдуулсан гэлээ.