Өмнөд Солонгосын Засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долдугаар сарын 1-нээс эхлэн тусгаарлалгүйгээр нэвтрүүлэх болжээ. Тухайн улс нь ДЭМБ-аас албан ёсоор зөвшөөрсөн “AstraZeneca”, “Covishield”, “Johnson & Johnson”, “Moderna”, “Pfizer”, “Sinopharm”, “Sinovac” үйлдвэрийн вакцинуудын хос тунг ирэхээсээ доод тал нь хоёр долоо хоногийн өмнө, хоёуланг нь нэг улсад тариулсан байх шаардлага тавьж байгаа юм.
Түүнчлэн эрүүл мэндийн байдлаа өдөр тутам мэдээлэх аппликэйшнийг гар утсандаа заавал татах шаардлага тавьж байна. Хэрвээ вакцины болон шинжилгээний бичиг баримтыг хуурамчаар үйлдвэл нэг жил хүртэл хугацаагаар шоронд хорих, эсвэл 10 сая воны торгууль төлөхөөр журамд заажээ.
Эх сурвалж: http://www.koreabiomed.com/