НМХГ-аас "Худалдаа үйлчилгээ эрхлэгч ААНБ-уудын халдвар хамгааллын дэглэм, үйл ажиллагаанд хийсэн шөнийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийж байна.
НМХГ-аас ААН, байгууллагуудад хэрхэн ажиллах талаар зөвлөмжүүд хүргүүлсэн бөгөөд зөрчвөл торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэв.
НМХГ-аас тавдугаар сарын 29-нөөс хойш шөнийн шалгалт хийжээ. Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэх, хүний тоо хэтрүүлсэн зэргийг нь шалгаж байгаа аж.
Шалгалтаар долоон аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоож, таван аж ахуй нэгжид 3 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Ихэнхдээ вакциндаа бүрэн хамрагдаагүй хүн ажиллуулсан, хүнд үйлчилсэн, хүний тоо хэтрүүлсэн зэрэг зөрчил илэрчээ.