Унгарын эсрэг хоёр гоол оруулж Европын аваргын бүх цаг үеийн мэргэн бууч болсон Кристиано Роналдогийн тоглолтын өмнөх үйлдэл маш том нөлөө үзүүллээ.
Хэвлэлийн бага хурлын ширээн дээрх Coca Cola-г холдуулж ус уухыг зөвлөсний дараа Coca Cola-гийн зах зээлийн үнэлгээ $4 тэрбумаар буурсан байна.
Судалгааны Marca хүрээлэнгийн мэдээллээр Coca-Cola компаний үнэлгээ 242 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол Роналдогийн бичлэгийн дараагаар 238 тэрбум ам.доллар болж 4 тэрбум ам.доллараар буюу 1.6 хувиар буурчээ.
Өдгөө 36 настай Роналдогийн жил бүр дээд түвшинд тоглож, олон гоол оруулдаг нь түүний хооллолт, амьдралын эрүүл зан үйл, дасгал хөдөлгөөнтэй нь холбоотой. Түүний бие ердөө зургаахан хувийн таргалалттай. Мөн тэрбээр хоногт найман цаг унтаж, өдөрт гурван удаа дуг хийдэг. Хооллолтын хувьд тэрбээр өглөөний цайндаа хиам, бяслаг, йогурт, жимсний шүүс, эхний өдрийн хоолондоо тахианы мах, салат, хоёр дахь өдрийн хоолондоо туна салат, өндөг, олив жимс, оройн хоолондоо мах, эсвэл загас иддэг аж. Бэлтгэлийн хувьд Роналдо өглөөд хөлбөмбөгийн бэлтгэл, өдөр биеийн хүчний бэлтгэл хийн, оройд нь биеэ амрааж, усанд сэлдэг байна.
https://www.youtube.com/watch?v=_nw7FOgOgtA&t=19s