Файзер вакцинаас манай улс 2.35 сая тун авах гэрээ байгуулжээ. Өнөөдөр тус вакцины 84240 тунг Буянт-Ухаа онгоцны буудалд хүлээн авна.
Файзер вакциныг дархлаажуулалтын бүх цэгт хийхгүй байгаа юм. 14-33 долоо хоногтой жирэмсэн эхчүүд, хөхүүл эхчүүд, 16-17 насны хүүхдүүд (заавал ээж эсвэл аавтайгаа хамт ирнэ), архаг суурь өвчтэй, байнгын асаргаанд байдаг иргэдэд л энэ вакциныг хийнэ.
Файзер вакцин тарьж буй цэгүүдийн байршил:
- Хан-Уул дүүрэг, Монгол Солонгосын коллеж
- Баянгол дүүрэг, 141 болон 86 дугаар цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг, 97 дугаар сургууль
- Чингэлтэй дүүрэг, Спорт цогцолбор
- Сүхбаатар дүүрэг, 69 дүгээр цэцэрлэг
- Сонгинохайрхан дүүрэг, Дүүргийн нэгдсэн эмнэлэг