Улиастай голын усанд автомашинтайгаа суусан иргэдийг гаргажээ.
Тодруулбал: Өчигдөр буюу /2021-06-16/ нд 16:19 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Улиастайн гүүр” гэдэг газар гурван зорчигчтой суудлын автомашин “Улиастай” голын усанд суусан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход иргэн Э-ын жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин “Улиастай” голын усанд сууж, автомашин дотор иргэн 35 настай эрэгтэй болон 10, 13 настай хоёр хүүхэд гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргасан бөгөөд автомашиныг нь уснаас татан гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.