Монгол улсад "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,540 шинжилгээ хийх явцад 2,642 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 85,770 болж нэмэгдэв.
Шинэрэ илэрсэн 2,642 тохиолдлын 2,641 нь дотоодын халдвар бол эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол бүртгэгдлээ.
Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал,
- 1,733 нь Улаанбаатар хотод
- 908 нь орон нутагт бүртгэгдлээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 37-95 насны 11 хүн эндлээ. Талийгаачдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
24 цагийн хугацаанд нийт 571 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 59,220 боллоо.
Халдварын улмаас одоогоор 10,248 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,
- Хөнгөн – 6,338
- Хүндэвтэр – 2,830
- Хүнд - 891
- Маш хүнд - 189 хүн байна.
Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 15,879 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна” гэв.