ТОКИО, 6-р сарын 17-ны өдөр Японы засгийн газар 7-р сарын дунд үеэс хотын захиргаанд "вакцины паспорт” олгохоор төлөвлөж байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээллэснийг Хятадын Синхуа агентдаг дамжуулав. Коронавирусын шинэ вакцинд хамрагдсанаа баталгаажуулсан баримт бичигтэй хүмүүст дэлхийн улс орнууд илүү нээлттэй болж байгааг эх сурвалжууд мэдээлэв. Эндхийн зарим бизнесийн хүрээнийхэн гадаадад аялж, гадаадад эдийн засаг нь нээгдэж, аялах болно гэж найдаж байгаа тул гадаад паспортаа аль болох хурдан гаргахыг уриалж байгаа аж. Засгийн газрын вакцинжуулалтын бүртгэлд үндэслэн Японы орон нутгийн засаг захиргаанаас олгох гэрчилгээг ердийн паспорт эзэмшигчид буюу энгийн иргэд авах боломжтой юм. Баримт бичигт аялагчийн овог нэр, харьяалал, паспортын дугаар, вакцин хийлгэсэн огноог харуулна гэж энэхүү ажлыг зхоион байгуулагчидтай ойр эх сурвалжууд мэдээллэв. Цаашид засгийн газар гэрчилгээгээ цахим хэлбэрээр авах боломжтой тоон хувилбарыг гаргаж ч магадгүй гэж Японы олон нийтийн өргөн нэвтрүүлгийн NHK суваг олон нийтэд түгээсэн байна.