Өмнөд Солонгосын Ерөнхий сайд асан ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэж, 1980-аад онд бүрэн ардчилалд шилжсэнээс хойш хамгийн өргөн нээлттэй үйл ажиллагааны нэг болох сонгуулийн албан ёсны нэр дэвшигчээр тодров. Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Ерөнхий сайдаар жил гаруй ажилласан ахмад улс төрч Чун Сы Кюн 2022 оны 3-р сарын сонгуульд ерөнхийлөгчийн зүүний чиг хандлагатай Ардчилсан намаас нэр дэвшүүлэхээр төлөвлөгдсөн байна гэж Пүрэв гарагт мэдэгдэв. "Би эдийн засагт онцгой анхаарал хандуулдаг ерөнхийлөгч болно" гэж Чунг хэлсэн ба "тэгш бус байдлын бүхий л асуудалтай тэмцэх болно" хэмээн нэмж цохсон байна. Харин Чунгтай өрсөлдүүлэхээр эсрэг намын хоёр нэр дэвшигч өрсөлдөж магадгүй байна – Мүн Жэ Иний ерөнхий сайд асан Ли Нак Ён, тус улсын хамгийн олон хүн амтай Кёнги мужийн захирагч Ли Жэ Мён.
Зураг дээр: Ли Жэ Мён
Саяхан нэр дэвшигч Чунг 20 нас хүртэлх хүмүүст 90,000 орчим доллар өгөх төлөвлөгөөг хэрэгжүүлж, засгийн газар шинээр төрсөн хүүхэд бүрт жил бүр мөнгө хуваарилж байхаар амласан байна.
Ардчилсан нам улс төрийн ахмад дайчдад хандаж компанит ажлаа явуулж байгаа бол консерватив сөрөг хүчний гол хүчин болох Ардчилсан хүчний нам 20-30 насны залуу сонгогчдыг байлдан дагуулахыг хичээж байна.