УИХ-ын эзгүйрсэн 2 тойрогт хэн, хэн эзэн суух вэ...
Энэ намар УИХ-ын 28-р тойрог буюу СХД мөн18-р тойрог Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдах нь тодорхой болсон. Эдгээр тойргоос сонгогдсон гишүүн Д.Сумъяабазар хотыг удирдахаар болсон бол Хэнтий аймгаас нэр дэвшсэн МАН-ын дарга У.Хүрэлсүх МУ-ын зургаа дахь ерөнхийлөгчөөр сонгогдон дээрх хоёр тойргийн сонгогчид УИХ-д дахин төлөөллөө сонгох шаардлагатай болсон.
Тэгвэл энэ 2 гишүүний орон зайг хэн нөхөх вэ гэдэг асуудал урган гарч олигархуудын дунд ширүүн өрсөлдөөн бий болох нь ойлгомжтой болоод байна.
Тодруулбал: Баас хатавч өмхийгээ тавихгүй гэдэг шиг өнөө муу хэдэн Өвгөн болсон экс Ерөнхийлөгч нар УИХ-ын нөхөн сонгуульд гарчих санаатай цахим марафонд өөрсдийнхөө нэрсийг сэвүүлсээр суугааг толгойтой бүхэн ойлгохтойгоо. Тухайлбал Н.Энхбаяр Ц.Элбэгдорж мөн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нар хүч үзэх бололтой. Экс Ерөнхийлөгчдийн хамгийн том өрсөлдөгч бол СХД-ээс НИТХ –д сонгогдон ажиллаж байсан С.Мөнхчулуун юм. Тэрээр тойрогтоо хийсэн ажилтай хэлэх үгтэй нэгэн гэгддэг юм билээ. 2020 оны УИХ-ын сонгуулиар бие даан нэр дэвшиж улс төрийн намаас нэр дэвшигчдийг багагүй сандаргаад авсан түүнд Сонгинохайрханчууд ам сайтай байдаг нь өнгөрөгч сонгуулиар тодорхой харагдсан.
Эдгээр улс төрчдийг нэг бүрчлэн авч үзвэл: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-аа татан буулгаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-д дагаар орсон. Ингэхдээ зүгээр ч нэг МАН-д дагаар ороогүй. Тодруулбал хувь хүнийх нь улс төрийн амбиц нь дууссан түүнд ууган намдаа элсэн орж намыхаа нэрээр улс төрийн албан тушаал хаших ганц л боломж үлдсэн гэх олны хардлага байдаг.Тийм ч учраас Н.Энхбаяр шиг улс төрөөр тоглож сурсан хүн, өөрийн эрх ашгаа бодож МАХН-ын гишүүд дэмжигчдийнхээ эрх ашгийг уландаа гишгэсэн түүнд гомдогсод олон.
Нөгөө талдаа УИХ-ын сонгуульд СХД-т нэр дэвшиж сонгогчдоос хангалтгүй үнэлгээ авсан түүний хүү Э.Батшугарын шууд сайдын суудалд зүтгүүлэхээр тохиролцож өөрөө нөхөн сонгуульд өрсөлдөхөөр тохирсон ч гэдэг. Товчхондоо Н.Энхбаярт МАХН-ын гишүүд дэмжигчдийн эрх ашиг бус өөрийнх нь болон түүний хүүгийн улс төрийн амбиц л чухал гэдгийг энэ үйлдлээрээ баталсан гэхэд хилстэхгүй.
МУ-ын дөрөв дэх ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд ХҮН-ын ард бий гэлцдэг. Харин тэрээр Х.Баттулгыг унагахгүй бол аавын хаалга татах магадлал өндөр гэх яриа байдаг. Тиймдээ ч Ц.Элбэгдорж улс төрд тодорхой нөлөө хадгалахгүй бол тун эвгүй замаар явчхаж мэдэхээр байна.
Харин АН-аас одоогоор олон горилогч бий ч тамга тэмдэгний асуудлаас үүдэж, маргаан дахин дэгдэж магадгүй. Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд М.Тулгат даргатай АН-аас С.Эрдэнэ нэр дэвшин гурван хүнээс дөрөвт буюу цагаан сонголтын ард жагсаж АН-ыг гутамшигтайгаар ялагдалд хүргэсэн. Тиймээс нөхөн сонгуульд дахин энэ асуудал яригдах нь ойлгомжтой байна. Нөхөн сонгуулиар нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээс улс төрөө өгсүүлэх хамгийн өндөр магадлалтай хуучин Ерөнхийлөгчөөр Х.Баттулга нэрлэгдэж байна.
Төрийн нөлөө бүхий хамгийн дээд албан тушаалыг гартаа атгаж Өчнөөн олон жил улс төрд зүтгэчхээд хийсэн гавьяагүй буусан Экс Ерөнхийлөгч нарын өрсөлдөөнд хэн нь ялах бол? Төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа эдгээр эрхмүүд МУ-ынхаа эв нэгдлийг хангаж чадаагүй атлаа дахин улс төрд орж ирснээр иргэдийнхээ төлөө ажиллах уу? Эсвэл хувь хүнийхээ арьсыг хамгаалахаар дахин улс төрлүү зүтгэж байна гэж бодоход хүргэж байна. Нөгөө талаасаа АРД ТҮМЭН... эдгээр эрхмүүдэд дахин саналаа өгөх болов уу?
Харин ч эсрэгээрээ НИТХ-ын төлөөлөгч байхдаа тойрогтоо хийсэн бүтээсэн ажилтай залуу улс төрч С.Мөнхчулуунд итгэл хүлээлгэн сонгочихож мэдэх юм.
Хvрэлсvхийн бегсийг vхтлээ долоосон Менхчулуун гэгч Монголын телее юу ч хийгээгvй! Менхчулууны муулаад байгаа экс еренхийлегчид Энхбаяр, Элбэгдорж нар улсынхаа телее ажлууд хийсэн. Их бага нь хоорондоо ялгаатай. Баттулга бол Монголоос менге их хэмжээгээр хулгайлсан! Менхчулууныг сонгохгvй!