Монгол орны нийт газар нутгийн 70-аас дээш хувь нь их, бага цөлжилттэй болжээ.
Цөлжилт, газрын доройтолтой холбоотой нийгэм, эдийн засгийн хүндрэл хүн төрөлхтөнд тулгамсан асуудал болжээ. Манай орны бүс нутаг ган, зуд тохиолдох магадлал өндөр, тал хээр говийн бүсийн нутагт шороон шуургатай өдрийн тоо 100 давсан байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1995 онд жил бүрийн 6 дугаар сарын 16-ны өдрийг цөлжилттэй тэмцэх өдөр хэмээн зарласан.
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохих ажлуудыг хийж буй боловч дорвитой үр дүнд хүрэхгүй байна.