Тээврийн цагдаагийн албанаас "Хүүхдэд ээлтэй жолооч" аяныг зохион байгуулж байна.
Өнгөрсөн 2020 онд гэхэд зам тээврийн ослын улмаас 22 хүүхэд эндсэн байдаг. Тиймээс хүүхэд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх аянд 21 аймгийн цагдаагийн хэлтсүүд нэгдэж байна.
Аяны хүрээнд нэгдсэн арга хэмжээний хүрээнд орон нутгийн замд зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдэд хүүхдийг аюулгүй тээвэрлэх талаар зурагт хуудас, санамж тараах ажлыг Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс зохион байгуулж ажиллаж байна. Дорнод аймгийн алба хаагчид "Хүүхдэд ээлтэй жолооч" арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан шалтгаан нөхцлийг тайлбарлан зохион байгуулж байгаагаа мэдээллээ.