Ираны 59 сая гаруй сонгуулийн эрх бүхий хүмүүс Ерөнхийлөгч Хассан Руханиг залгамжлахаар тэмцэж буй дөрвөн нэр дэвшигчийн хувь заяаг шийднэ. Иргэдийн ирц хүрэхгүй байх вий гэсэн эрх баригчдын болгоомжлол дунд Ираны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал асуулга нээгдэв.
Ираны 2015 оны цөмийн хэлэлцээрийг сэргээх гэсэн хүчин чармайлт, АНУ нь Иран улсад олон жилийн хориг арга хэмжээ авсны дараа ядуурал улам бүр нэмэгдэж байгаатай холбоотой олон эргэлзээ иргэдэд байгаа тул санал хураалтын ирц хүрэхгүй байх магадлалтай байна. Ираны шинжээчид энэ сонгуулийг олон тооны хямралыг зохицуулах удирдагчийг сонгох санал асуулга гэж үзэж байна. "Санал бүр үнэ цэнэтэй ... ирж саналаа өгч, ерөнхийлөгчөө сонго ... энэ үйл ажиллагаа манай улсын ирээдүйд чухал ач холбогдолтой" гэж Дээд удирдагч Али Хоссейни Хаменеи нийслэл Тегеран хотод саналаа өгсний дараа хэллээ.