"Таван толгой түлш" ХК-ийн Хяналтын ажилчид ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гал түймрийн аюулаас 4 иргэний алтан амийг аварчээ.Гал гарч буй айлд бага насны хоёр хүүхэд байсан ба насанд хүрсэн 2 том хүн байжээ. Худагтай ойр байсан тул ойр орчмын хүмүүстэй хамтран унтраасан гэлээ. Гал гаралт цахилгаанаас үүдэлтэй байх хэмээн ярьж байлаа.