Эрүүл мэндийн сайд С.Энхболд 12-15 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг ирэх долоо хоногт эхлүүлэх талаар мэдээлжээ.
Тодруулбал, тэрбээр "Бид ДЭМБ-ын дэргэдэх вакцинжуулалт хариуцсан зөвлөлтэй цахимаар холбогдож, Файзер вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийх зөвшөөрөл авсан. Тиймээс эдгээр насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг энэ долоо хоногийн сүүлээр юм уу, ирэх долоо хоногийн сүүлээр эхлүүлэхээр төлөвлөгөө гаргаж, бэлэн байдлаа хангаж байна" гэв.