Олон улсын жүдо бөхийн холбооноос "Токио 2020" олимпын наадамд оролцох эрх авсан тамирчдын албан ёсны жагсаалт гарсан байна.
Монгол улсын хувьд шинэчилсэн чансааны оноогоор
- эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг, -78кг
- эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, -100кг, +100кг жинд олимпын эрхээ албан ёсоор авлаа.
Мөн манай улсын үндэсний шигшээ багийн хувьд анх удаа олимпын хөтөлбөрт багтсан жүдо бөхийн холимог багийн барилдаанд бүтэн багаараа оролцоно.
Эх сурвалж: МЖБХ