Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд аж төрөх асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Шарилжгүй Улаанбаатар" VI аян “Харшлын эсрэг хамтдаа” уриан дор үргэлжилж байна.
Нийслэлийн хот тохижилтын газрын Ногоон байгууламжийн алба болон Тохижилт үйлчилгээний ажилчид хариуцсан зам талбай, хананаас хана хооронд мөн ногоон байгууламжийн хэсгүүдэд шарилж - лууль цэвэрлэх ажлууд хийгдэж байна.
Зуны улиралд 7 дугаар сарын 20-доос 9 дүгээр сарын 10 хүртэл шарилжны тоосоо гүвэх эд оргил үе байдаг байна. Энэ үеэс өмнө шарилжыг цэвэрлэж устгалд оруулах нь иргэдийн эрүүл мэнд болоод хотын өнгө үзэмжид тустай юм
Улаанбаатар хотод амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68,3 нь шарилж, лууль улиас зэрэг ургамлын тоосны шалтгаантай байдаг ажээ. Иргэд ургамлын тоосжилтыг бууруулах аргын талаарх мэдээлэл хангалтгүй улмаас зулгаах, шатаах зэрэг аргыг их хэрэглэдэг. Гэвч энэ нь хөрсний нөхөн төлжилтийг бууруулж, тоосжилтыг нэмэгдүүлэн иргэдийн дунд харшил ихээр үүсгэдэг тул эдгээр ургамлын тоос дэгдэхээс өмнө хадалт тайралт хийх нь илүү үр дүнтэй байдаг ажээ.