УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар намын даргын ажлаа хүлээлгэн өгч, улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзах шаардлагатай болсон. Тиймээс Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнө буюу өглөө 08.00 цагаас МАН-ын Бага хурал хуралдаж эхэлсэн юм. Тус хурлаар МАН-ын намын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгох асуудлыг хэлэлцлээ. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж намын даргын үүрэг гүйцэтгэгчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлээд байсан юм. Үүний дагуу Бага хурал шийдвэрээ гаргаснаар У.Хүрэлсүх МАН-ын даргын тамгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүлээлгэжн өглөө.