Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 250 орчим алба хаагч талбайд цуглаад байна.
Өмнө нь Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад "Ерөнхийлөгчийн тангараг өргөх арга хэмжээний үеэр цэргийн жагсаал болохгүй. Харин УИХ-аас баталсан тогтоол болон Ерөнхийлөгчийн тангараг өргөх журамд заасны дагуу хүндэт харуулууд ёслолын ажиллагаанд оролцоно. Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрийн цэргийн жагсаалыг цуцалсан. Албан хаагчид бэлтгэлд гарахгүй байгаа" гэж мэдээлж байсан юм.