ОХУ-аас Монгол Улсын 50 иргэн Алтанбулаг боомтоор хил нэвтэрч, эх орондоо иржээ.
Хилээр нэвтэрч, эх орондоо ирэх иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаж 14 хоносон болон сүүлийн дөрвөн сарын хугацаанд Covid-19 халдвар авч эмчлүүлж эдгэсэн байх зэрэг шалгуурыг харж байгаа аж.
Мөн вакцин хамрагдаагүй иргэдийг долоо хоног тусгаарлах байранд тусгаарласны дараа дахин долоо хоног гэрийн ажиглалтад шилжүүлэх журмыг мөрдөж байгаа талаар холбогдох яамнаас мэдээллээ.