Монгол улсын хэмжээнд 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1811 хүн халдвар авсан байна. Үүнээс 1806 нь дотоодын халдвар, 5 нь эрүүл мэндийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авчээ. Сүүлийн 24 цагт 834 хүн эдгэрснээс 260 нь гэртээ эмчлэгдэж эрүүл болжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 70,792 хүн эдгэрээд байна.
Улсын хэмжээнд 14189 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаагаас 264 нь хүн маш хүнд байна. Мөн 25968 хүн гэртээ өрхийн эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна.