Монголын зохиолчдын эвлэл-ээс жил бүр оны шилдгээ тодруулдаг “Болор цом” наадам энэ жил 38 дахь удаагийн наадмаа, өнгөрөгч амралтын өдөр, хил хамгаалах ерөнхий газрын “Сүлд” чуулганд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэгвэл энэ өдөр Болор цом наадмын шилдэг 10 оролцогчдын нэг Нацагдоржийн шагналт яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва, Иргэдийн шударга шүүх ТББ-ын нэрийн шагнал болох Эх оронч яруу найрагч шагналын эзэн болсон байна.Болор цом наадмын шилдэг 10 оролцогчдын нэг Нацагдоржийн шагналт яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва-ын уран бүтээлүүдэд Эх орноо гэсэн үзэл санаа шингэсэн байдаг нь энэхүү хүндтэй шагналыг авахад хүргэсэн юм. Мөн Иргэдийн шударга шүүх ТТБ-аас санаачлан хэрэгжүүлж буй Ариун төр ариун далбаа аяны хүрээнд Яруу найрагчид Бзд-ийн иргэн Оюунчимэг өөрийн гараар урласан төрийн далбааг дурсгал болгон өгсөн нь олон хүний сайшаалд нийцсэн явдал болжээ.
38 дахь удаа зохион байгуулагдаж буй Болор цом наадамд МҮОНР-ийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш тэргүүн байрын эзнээр шалгарч Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч болсон байна.