Монгол улсад сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ хийхэд 1,727 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 113,232 болж байна. 1,727 тохиолдлын 1,724 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн гурван ажилтан ажлын байран дээрээ халдвар авчээ. Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,
934 нь Улаанбаатар хотод
790 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 2,315 хүн эдгэрч, нийт 73,007 хүн эдгэрлээ. Халдварын улмаас 14,131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн - 9,523
Хүндэвтэр - 3,147
Хүнд - 1,210
Маш хүнд - 251 хүн байна.
Гэрийн хяналтад 24,626 хүн байгаа.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 15 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.